Усны ухаалаг хэрэглээ
Орчин үед дэлхийн олон оронд соёл
судлал , урдаг уран сайхан , шинжлэх ухаан , ЭКОЛОГИ зэрэг маш ихээр
хөгжжээ. Өнөө үеийн нийгмийн хамгийн том тулгамдсан асуудал яалт ч үгүй “ЦЭВЭР
УС” юм. Үүгээрээ ч Дэлхий нийт усны үнэ цэнийг мэдрэн эхлэж байна. Гэвч хамгийн
гол нь усыг Яаж , Хэрхэн зөв ашиглах
гэдэг нь хамгийн чухал зүйл болоод байна.
Ус нь дэлхий дээрх хамгийн үнэ
цэнэтэй зүйл байдаг боловч хамгийн хурдацтайгаар үнэгүйдэж зүйл юм.
Дэлхий дээрх оршин тогтнож буй 200 гаруй улсын 7 тэрбум хүмүүс нь дэлхийн усны
нөөц хангамжын 100% уснаас ердөө л 2 % ийг нь л ашигладаг. Тэгэхээр өнөөдөр
усны хомсдолд орж байгаагийн асар том шалтгаан нь “Хар ус хайран биш” гэсэн
нийгмийн сэтгэл зүй үйлчилж байгаагийн зэрэгцээ ард иргэдийн экологийн мэдлэг
боловсрол үгүйгээс шууд хамаар ч байгаа бөгөөд хүний бие оргинизмын 70% -ийг ус
эзэлдэг гэхээр ус ямар их хэрэгтэйг харуулж байна.Хүмүүс бидний өдөр тутамд
зайлшгүй хэрэглэгдэж байдаг зүйл нь яалт ч үгүй УС .
Бид ихэвчлэн усыг өглөө босоод
нүүр гараа угаахдаа дунджаар 3-5 литр ус , нойлынхоо усыг 1 удаа татахад 6-10
литр ус , хоол идсэний дараа аяга тавгаа угаахдаа 10-15 литр усаар угаадаг
байна.Харин 15 минут шүгшүүрт ороход 200-250 литр ус зарцуулагдаж байдаг. Үүнээс
үзэхэд усыг үнэхээр гамгүй хэрэглэгдэж
байгаа нь харагдана. Мөн хүмүүсийн нэг алдаа дутагдал бол гол мөрөнд
машинаа угаах , мод тайрах , хог хаягдал зэрэг юм. Үүнээс болон ундны ус нь
өдөр өнгөрөх тусам багассаар л байна. Судалгаагаар ойрын 2018 онд ундны цэвэр
усны хомсдолд орж картанд орно гэсэн таамаг байдаг.
Усыг дахин сэргээж болох ч энэ нь
тодорхой хэмжээний хязгаартай байдаг .Иймээс голын сав газрын Эко системийн
тогтвортой байдал,нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад одоо байгаа энэ усныхаа нөөцийг зөв зохистой
ашиглаж хайрлан хамгаалах хэрэгтэй.Мөн хотын төв болон хотын захаар
байрлаж байгаа гэр хорооллын ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй учир нь гэвэл гэр хороолод бохирын хоолой шугам гэж байхгүй тиймээс угаац болон
ялгадасаа хөрсний гүн рүү шингээдэг энэ нь хөрсийг бохирдуулж улмаар хөрсөөр дамжин усанд хүрч дараагаар нь ус ууршиж бидний дээрээс бороо цас болон буудаг."Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр "гэгчээр хүмүүс бидний хийсэн зүйл эргээд л дээрээс бууж байдаг.Энэ нь цаашлаад эрүүл мэндэд сөрөл нөлөөтэй гэдгийг ухаарч аваарай хүмүүс минь.Тэгэхээр
өнөөдөр гол мөрөн , булаг рашаанууд нь ширгэж үгүй болох нь аргагүй биз!
Манай улс болон бусад орны усны борлуулалтын үнийг харьцуулсан бодит жишээ
:
·
АНУ –ын
ориган мужид эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг 3 хүнтэй ам бүл нь хоногт
дунджаар 400 галлон буюу 1500 литр ус хэрэглэж сард 34$ буюу 48000
төгрөг төлж байна .
·
Токиод амьдардаг нэгэн гэр бүл хоногт
200 иен сард 6000 иен буюу 60000 орчим төгрөг төлдөг байна.
·
Монгол улсад өнөөдөр манайх 4-үүлээ
амьдардаг .Гэвч бид сард дунджаар усны төлбөр гэж ердөөл 7000-10000 төгрөгний
хооронд мөнгө төлдөг .Тэгвэл манайх АНУ-гаас 24 дахин , Японоос 30 дахин бага
мөнгө төлж байна шүү дээ.
Энэ байж болох
асуудал мөн үү? Чухам л ус ус гээд л учир үгүй усаа хайрлаад л хамгаалаад
л байна , юу юунаас илүү ус л үнэ цэнэтэй нь гэнэ.Гэтэл тэр хайрлаж хамгаалаад
дээдлээд байгаа нь хаана байна. Тэр их хэдэн мянган литр усыг ердөө 10000-хан
мянган төгрөгөөр үнэлэж байна гэхээр харуусалтай...
Хүмүүс хэлдэг :
Ус бүү асга , хүмүүс гэлтгүй ээж аав нар маань ч хэлдэг усаа битгий асгаа ,
битгий их гойжуул хайрын юм. Гэсэн атлаа
цаад утга нь “ усны мөнгө их гарнаа “ л гэсэн утга бүхий зүйл л байдаг , Харин
хайрын ус усаа хайрлахгүй бол ирээдүйн хойч маань усны хомсдолд орно бусад нь
хайрладаггүй юмаа гэхэд “ Би усаа
хайрлая “ гэж огтхонч боддоггүй нь гутамшиг.
- Цагаа тулвал “Ам цангаад байна , Ус өгөөч “ гэж гуйдаг тэдгээр хүмүүс усны дуслыг юман чинээ бодож санаж явдаг болов уу?
- Нүлэн дээр ил байдаг амьдралын хэв маягаа ажвал та ч би ч хариултаа оллоо.
Мөн манай улсын
бэлчээрийн 70 % нь Ус үгүйгээс болж ашиглагддаггүй . Ус үгүй бол газар тариалан
, мал аж ахуй , дэвшил хөгжил гэж үгүй гэдгийг бодогтун!
Хотын дарга БАТҮҮЛ, УИХ-ийн гишүүд өнөөдөр улс орноо
хөгжүүлье , хөгжүүлье ....тэнд ч тийм барилга , энд ч ийм байшин , цэцэрлэгт
хүрээлэн гэж ярьцгааж байдаг .Яагаад тэр
их барьлага байгууламжаасаа илүү нэг нь болтугай ” УС “ гэдэг зүйлээ хайрлая
хамгаалъя гэж ганц ч үг цухуйлгахгүй байгаа юм бэ?
Тэр их зүйлээс чинь илүү устаж
үгүй болоод байгаа гол мөрөн , булаг , рашаан , нуур ус тань юу юунаас ч илүү
1-дүгээрт тавин барих сэдэв тань асуудал
тань жинхэнэ мэтгэлзэх гол шалгуур нь биш гэж үү?Нэг л өдөр ус үгүй болвол бид
яах вэ? Төр засаг бидэнд юугаар туслах вэ? Усаар уу? , Мөнгөөр уу? ......Хожим бид ухаарах вий дээ гэж эмээж байна. Усны ган
гачигт ороод ирэхээрээ усны үнэ цэнийг ойлгон тэрхэн үедээ чухам юу бодох бол?
------- Энэ асуултын хариулт яг одоо бидэнд маш сонин байна.
Тиймээс усыг ухаалгаар ашиглах энгийн
хэрнээ асар том зөвлөмж : Усанд үр ашигтай ахуйн хэрэглэлүүдийг ашиглах нь усаа
хэмнэх том алхам , гэвч та өөрөө усаа хэрхэн ашиглах тань бас чухал
өөрчлөлтүүдийн нэг байх болно.
- · Гар нүүрээ угаахдаа крантаа бага зэрэг нээн гоожуулах
- · Шүгшүүрт орохдоо биеэ савандаж байх үедээ усаа хааж байх
- · Аяга тавгаа угаахдаа усаа тохируулан гоожуулах
- · Хүнсний ногоо угаасан усаа бүү асга, Тасалгааны цэцгээ усал.
- · Суултуур болон угаалтуурлуу том хэмжээний хог хаягдал хийхгүй байх
- · Ус дуслаж байгаа крантуудыг хаах
- · Шүдээ угаахдаа жижиг аяганд ус хийж байгаад угаах.
Эртний өвөг дээдсээсээ өвлөн авсан энэ эд баялаг ,
цэнгэг усаа бохирдуулалгүй цэвэршүүлж
,Хойч үедээ усаа энэ хэвээр нь өвлүүлэн үлдээж улс орноо хайрлан хөгжүүлж тулгамдаж байгаа асуудлуудаа нийтээрээ шийдвэрлэн мухардлаас ангижиран Монгол хүн бүр Зөв хүн байж :
“Цэнхэр алт болсон “
“Цэнгэг усаа хайрлацгаая”
Бэлтгэсэн : Э.Анударь 2015 Он
.
Мундаг байна ! :)
ReplyDeletebayrllaaa :)
DeleteNice
ReplyDeleteTy:)
ReplyDeleteГоё зохион бичиг болсон байна. Баярлалаа таньд
ReplyDeleteЭнийг ариа эсээ гэж хэлэхгүй байхаа харин дажгүй зохион бичлэг болжээ.
ReplyDeleteГоё блсн бн 😍❣️амжилт хүсье 💯👑
ReplyDeleteБаярлалаа үнэхээр мундаг байна шүү.
ReplyDeleteNice godluck
ReplyDeleteЧи хэлц үг оруулаач эссэ биЧхэд хэрэгтэй болчилооо
ReplyDeletesuper blla☺2022ond unshlaa
ReplyDeleteБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ReplyDelete